Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, бүртгэл, даатгал болон сургалтын тогтолцоо бүрэн бүрдээгүй байгаа тул скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр холбогдох байгууллагуудыг 14 хоногийн дотор шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж, шинэ хуулийг хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна. Мөн шаардлага хангаагүй скүүтер, мопедыг долдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг онцоллоо.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав