Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөх О.Батхүү болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн явцтай танилцаж, иргэдтэй уулзлаа.
Яармагийн “Е” хэсэгт 2021 оноос эхэлсэн дахин төлөвлөлтийн хүрээнд 557 өрх газраа чөлөөлсөн бөгөөд “Зэндмэнэ-Эрдэнэ” төслийн хүрээнд зургаан блок орон сууц барихаар төлөвлөн ажлыг эхлүүлжээ.
Уулзалтын үеэр төслийн хэрэгжилт, байгуулсан гэрээний нөхцөл, иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг хууль, журмын хүрээнд нягтлан шалгаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг холбогдох нийслэлийн байгууллагуудад үүрэг болголоо.







