Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллах үеэрээ гал түймэр, гамшгийн үед ашиглах 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тусгай зориулалтын автомашины санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Тус автомашин нь амьсгалын бие даасан төхөөрөмжийг хадгалах, тээвэрлэх, газар дээр нь цэнэглэх боломжтой бөгөөд нэгэн зэрэг 20 хүртэлх алба хаагчийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах хүчин чадалтай юм.
Мөн уулзалтын үеэр гамшиг, ослын нөхцөл байдлыг шуурхай үнэлж, шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв” байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.







