“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж, 42 орны 700 гаруй тамирчин болон 46 мянга гаруй иргэн оролцлоо. Энэ нь өмнөх жилийн оролцогчдын тооноос хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
Тэмцээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон НИТХ-ын төлөөлөгчид 1.5, 5, 10, 21 км-ийн төрөлд гүйж оролцсон бөгөөд тус арга хэмжээнд 11 дэх жилдээ тогтмол оролцож буйгаа онцоллоо.
Мөн НИТХ-ын ахмад төлөөлөгчдийн марафонд оролцох уламжлал үргэлжилж, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Гантөмөр 21 км-ийн зайд гүйж хувийн дээд амжилтаа шинэчилжээ.
Оролцогчид иргэд дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягт илүү ач холбогдол өгч эхэлсэн нь марафоны оролцоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.








